2026.10.28 / ЛХАГВА ГАРАГ
Намрын адаг шар нохой сарын Таван шар хөхөгчин гахай өдөр
Үс засуулахад: Эд малын гарлагатай
Нар ургах, шингэх: 07:30–17:41
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Хий
Аргын тооллын 10 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 18, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:30–17:41. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Г.ГАНЦЭЦЭГ








Өдөр тутмын мэдээ




