Dark Light
Нийгэм | 2026-10-27

ДАГАВАР ХҮҮГЭЭ ОНЦ ХАРГИС ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН М.Э-Д БҮХ НАСААР ХОРИХ ЯЛ ОНООВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Прокурорын газраас иргэн М.Э-г “2023 оны 03 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах ..... хотхоны ..... тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн дагавар хүү болох 3 настай эрэгтэй Ц.Б-г хүчиндэхийг завдсан, уг үйлдлээ нуун далдлах зорилгоор үл ялих зүйлээр шалтаглан зодож алсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор онц, харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд мөн тоотод байрлах гэртээ дагавар хүү болох 3 настай эрэгтэй Ц.Б-г үгэнд ордоггүй гэх шалтгаанаар газар мөргүүлэх, хана руу шидэх, гарыг нь өргүүлж зогсоох, суниах гэж байгаа мэт байрлалд оруулж хэвтүүлэх зэргээр удаа дараа хэрцгий харьцсан гэмт хэрэгт”,
Иргэн Ц.Л-г “2023 оны 03 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах ..... хотхоны ..... тоотод өөрийн төрсөн хүү болох 3 настай эрэгтэй Ц.Б-г бусдад зодуулсан байхад хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлээгүйн улмаас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эрүүл мэндэд нь учирсан хүнд гэмтлийн улмаас хохирогч Ц.Б-н тархи дарагдан үхжиж, тархины үйл ажиллагаа сэргэхгүйгээр нас барсан гэмт хэрэгт” тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс шүүгдэгч М.Э, Ц.Л нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Шүүгдэгч М.Э нь бага насны хүүхдийг онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг,
  • мөн “бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан” гэмт хэрэг,
  • мөн асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн “Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон,
Шүүгдэгч Ц.Л-г эцэг, эх хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж тус тус гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч М.Э-д бага насны хүүхдийг онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт бүх насаар хорих ял,
  • Бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт 12 жилийн хугацаагаар хорих ял,
  • Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэмт хэрэгт 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
Шүүгдэгч Ц.Л-д эцэг, эх хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан бүх насаар хорих ялд 12 жилийн хугацаагаар хорих ял, 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг бүх насаар хорих ял болохыг тогтоосон.
Мөн шүүгдэгч М.Э-д энэ тогтоолоор оногдуулсан бүх насаар хорих ялд урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 938 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил, 02 сар, 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг бүх насаар хорих ял болохыг тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон.
Тойм бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08