Dark Light
Спорт | 2026-10-27

ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН БӨХЧҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
 Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс үндэсний бөхийн ёс жудаг, дэг журмыг зөрчсөн бөхчүүдэд холбогдох тогтоол гаргаж, барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хассан байна.
 
Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ойн баяр наадмын үеэр бөхчүүд ам авах болон барилдааны 4, 5-ын даваанаас хойш барилдалгүй хаяж явсан, наадамчин олон болон зохион байгуулагчдыг үл хүндэтгэсэн зэрэг үйлдэл гаргасныг МҮБХ-ны Ёс зүйн дүрэм болон холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзжээ.
 
Ёс зүйн зөрчил гаргасан зарим бөхчүүдэд албан ёсны тайлбар ирүүлэх боломж олгосон боловч хугацаанд нь ирүүлээгүй болон биечлэн ирж оролцоогүй тул холбогдох тогтоолуудаар барилдах эрхийг нь сар болон жилийн хугацаагаар хязгаарласан байна.
 
Тухайлбал, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, улсын начин Д.Цэрэнтогтохын 2026 оны долоодугаар сарын 26-ны өдөр гаргасан үйлдлийг ёс зүйд харш хэмээн үзэж, уг тогтоол гарсан өдрөөс хойш 4 сарын хугацаагаар бүх шатны барилдаанд оролцох эрхийг хассан байна.
 
Мөн Гов-Алтай аймгийн Цээл сумын харьяат, сумын харцага Р.Амгаланбаатарыг ёс зүйн дүрэм зөрчсөн үндэслэлээр тогтоол гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаагаар бүх шатны барилдаанд оролцох эрхгүй болгожээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08