Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотноо аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Астана хотыг өнөөдөр зорилоо.
ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
57 кг — М. Мөнх-Эрдэнэ
61 кг — Г. Батнасан
65 кг — Б. Зэнээмэдэр
70 кг — Т. Тулга
74 кг — Б. Ган-эрдэнэ
79 кг — О. Сүлдхүү
86 кг — Н. Батбилгүүн
92 кг — Ц. Ганбат
97 кг — Т. Дэмчигдорж
125 кг — Б. Намбардагва
Тамирчид маань дэлхийн шилдгүүдтэй хүч үзэж эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөх хариуцлагатай сорилттой нүүр тулж байна.
ТАТАР МАЙДАР







Спорт




