Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-11-27

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: ШӨНӨДӨӨ БАГАВТАР ҮҮЛТЭЙ, ӨДӨРТӨӨ ҮҮЛШИНЭ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

28-нд Хангайн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.

11-р сарын 27-ны 20 цагаас 11-р сарын 28-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 27-28-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Архангайн баруун сумдын нутгаар, 28-ны өдөр Баян-Өлгийн баруун, Завхан, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун сумдын нутгаар 0.0-4.0мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -18...-23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, Орхон голын сав газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -10...-15 градус, Увс нуурын хотгор, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21...-23 градус, бусад хэсгээр -15...-17 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

2026 оны 11-р сарын 29-нөөс 2026 оны 12-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  28-29-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Дундговь, Дорноговийн зарим, Хөвсгөлийн баруун, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар, 29-ний өдөр Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 29-30-нд шилжих шөнө Төв, Хэнтий, Дорнодын хойд, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 30-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнодын зарим, Хэнтийн хойд сумдын нутгаар, 12-р сарын 01-нд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар, 02-нд Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр 0.0-3.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 29, 30-нд нутгийн зарим газраар, 12 сарын 1, 2-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -31...-36 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25..-30 градус, Хангай градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -12..-17 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08