Эм шинжлэх лабораторийн 2026 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шинжилгээний дүнгээр Индонез улсын PT.Caprifamindo Laboratories үйлдвэрлэгчийн FE8665 цувралын дугаартай Дае-Кал шахмал эм нь шаардлага хангаагүй тул эрсдэлийн II ангиллаар эргүүлэн татаж журмын дагуу устгал хийсэн байна. Тус шахмал эм нь Индонез улсын зах зээлд 2020 оноос борлуулагдаж эхэлсэн бөгөөд Манай улсад хэр хугацаанд хэдэн ширхэг борлуулагдсан нь тодорхой бус байна. Энэ мэт эрсдэлийн шаардлага хангаагүй жоргүй олгодог эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг жижиг эмийн сангууд, хөдөө орон нутагт худалдан борлуулах тохиолдол цөөнгүй гардаг байна. Иймд иргэд та бүхнийг эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдан авахдаа хэрэглэх хүчинтэй хугацаа, цувралын дугаар, үйлдвэрлэсэн улс, хадгалалтын нөхцөл , шошго савлагааны бүрэн бүтэн байдлыг сайтар нягтлахыг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

|
Эх сурвалж
| Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
|
Г.ГАНЦЭЦЭГ






Эрүүл мэнд





