Dark Light
Нийгэм | 2026-11-13

ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ ОНЫ ЭХНИЙ 10 САРД 4182 УДАА БҮРТГЭГДСЭН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Монгол Улсын хэмжээнд 2026 оны эхний 10 сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын тохиолдол нийт 4,456 удаа бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 145 тохиолдлоор буюу 3.2 хувиар буурсан үзүүлэлт боллоо.
 
Хэдийгээр нийт тохиолдлын тоо ийнхүү буурсан ч хүний амь нас эрсдэх болон эд материалын хохирлын хэмжээ өмнөх оноос огцом өссөн байна. Тодруулбал, тайлант хугацаанд тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 4,821 хүн нэрвэгдэж, улс болон иргэдэд 79.3 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Үүнээс 292 хүн амь насаа алдсан нь өнгөрсөн оны мөн үеэс 17 хүнээр буюу 6.2 хувиар, харин учирсан хохирлын хэмжээ 29.5 тэрбум төгрөгөөр буюу 59.2 хувиар тус тус өссөн дүн юм.
 
 
Нийт тохиолдлын 93.9 хувийг хүний буруутай үйл ажиллагаа эзэлж байна.
 
2026 оны эхний 10 сард бүртгэгдсэн нийт аюулт үзэгдэл, ослыг гарал үүсэл, төрлөөр нь авч үзвэл:
  • Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 4,182 удаа (нийт тохиолдлын 93.9 хувь)
  • Биологийн гаралтай аюулт үзэгдэл: 131 удаа (2.9 хувь)
  • Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл: 99 удаа (2.2 хувь)
  • Геологийн гаралтай аюулт үзэгдэл: 44 удаа (1.0 хувь) тус тус эзэлж байна.
Биологийн гаралтай аюулт үзэгдэл (хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, хортон шавж, мэрэгч тархах зэрэг) өмнөх оны эхний 10 сард 29 удаа бүртгэгдэж байсан бол энэ онд 131 болж 4.5 дахин өссөн нь анхаарал татаж байна. Харин ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл (109-өөс 99 болж), геологийн гаралтай аюулт үзэгдэл (57-гоос 44 болж), хүний үйл ажиллагаатай холбоотой осол (4,406-гаас 4,182 болж) өмнөх оны мөн үеэс тус тус буурчээ.
 
Сүүлийн 4 жилийн эхний 10 сарын харьцуулсан үзүүлэлт
Үзүүлэлт 2023 (I-X) 2024 (I-X) 2025 (I-X) 2026 (I-X) Өөрчлөлт (2025 оноос)
Нийт тохиолдол 3,601 4,469 4,601 4,456 -145 (-3.2%)
Амь насаа алдсан хүн — 294 275 292 +17 (+6.2%)
Учирсан хохирол (тэрбум ₮) — 35.7 49.8 79.3 +29.5 (+59.2%)

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08