Dark Light
Гадаад | 2026-11-13

ТРАМП ИРАНЫ ДАЙНАА ОРХИЖ АН-ЫНХНЫГ АВИЛГЫН ХЭРЭГТ БУРУУТГАХААР ХАНЦУЙ ШАМЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Stephen Maturen / Getty

Трамп Вэнст анхаарлаа Ираны дайнаас АНУ-ын Ардчилсан Намынхны «авлига, гэмт хэрэг» рүү шилжүүлэхийг үүрэг болгов.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн цахим сүлжээнд (Truth Social) мэдэгдэл хийж, Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнсийг Ираны дайны энхийн хэлэлцээг орхиж, дотооддоо буюу Ардчилсан намын удирдлагатай хот, мужуудын авлига, гэмт хэргийг шалгахад бүх анхаарлаа хандуулахыг үүрэг болгожээ.

Найман сар үргэлжилж буй Ираны дайнд түр эвлэрэл тогтоох хэлэлцээг ахалж байсан Ж.Д.Вэнс өнгөрсөн долоо хоногт болсон АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Бүгд найрамдах нам ялагдал хүлээсэн нь энэхүү дайн болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөтэй холбоотой хэмээн ил тод шүүмжилсэн юм.

Гэвч Д.Трамп Пүрэв гарагт өөрийн Truth Social хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ Ирантай хэлэлцээр хийх шаардлагагүй болсныг эрс шулуун мэдэгдсэн байна. Тэрбээр: 

"Бидэнд Ирантай хийх хэлэлцээр хэрэггүй. Тэр өдрүүд аль хэдийн ард хоцорсон. Бид тэдний хэдэн зуун тэрбум ам.долларын мөнгийг нь авсан, мөн тэдний хоолойг (Ормузын хоолой) ч хяналтдаа авсан!" хэмээн бичжээ. 

Трамп энэ долоо хоногийн эхээр дайныг "цэргийн хувьд үндсэндээ дууссан" гэж үзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд Дэд ерөнхийлөгч Вэнсийг дотоодын луйвар, авлигын эсрэг аяндаа бүх хүчээ дайчлахыг үүрэгдсэн байна. Тэрбээр мөн "Энэхүү өргөн хүрээтэй гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааг таслан зогсоосноор манай төсөв маш хурдан тэнцвэржих боломжтой. Ардчилсан намын удирдлагын цусанд нь Авлига шингэсэн байдаг!" хэмээн буруутгажээ. 

Энэ шийдвэрийн цаад шалтгаан юу вэ?

Шинжээчдийн үзэж буйгаар Д.Трампын энэхүү гэнэтийн эргэлт хоёр гол шалтгаантай байна:

  1. Ираны талтай хийх нууц уулзалт: The Wall Street Journal сонинд Лхагва гарагийн орой мэдээлснээр, Дэд ерөнхийлөгч Вэнс Ираны аюулгүй байдлын дээд албан тушаалтантай нүүр тулсан энхийн хэлэлцээг дахин эхлүүлэхээр судалж байсан аж. Трамп үүнийг эсэргүүцэж, ийм хэлэлцээр хийх шаардлаггүй гэж үзэж буйгаа харуулсан хэрэг. 

  2. Ардчилсан намынхны мөрдөн шалгах төлөвлөгөө: Завсрын сонгуулиар Конгрессын хяналтыг гартаа авсан Ардчилсан намынхан ирэх нэгдүгээр сараас эхлэн Д.Трамп болон түүний гэр бүлийн бизнесийн ашиг сонирхол, авлигын асуудлаар өргөн хүрээний хяналт шалгалт эхлүүлэхээ амлаад байгаа юм. Үүний хариуд Трамп Миннесота, Калифорни, Иллинойс зэрэг Ардчилсан намын удирдлагатай мужуудын төсвийн зарцуулалт, луйврыг сөхөж тавихаар Вэнсийг томилсон байна. 

Одоогоор Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнсийн ажлын албанаас Трампын энэхүү мэдэгдэлд ямар нэгэн албан ёсны тайлбар өгөөгүй байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08