Dark Light
Спорт | 2020-02-18

ТОКИОГИЙН УСАН СПОРТЫН ТӨВИЙН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАХ ШАТАНДАА ОРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Японы нийслэл Токио хотноо болох Олимпын наадам өнөөдрөөс яг зургаан сарын дараа эхэлнэ. Долдугаар сарын 24-нөөс эхлэн 17 хоногийн турш үргэлжлэх Олимпын наадмын үеэр спортын 33 төрлөөр 339 тэмцээнийг зохион байгуулна.

Одоогийн байдлаар Олимпын наадмын бэлтгэл ажил ид үргэлжилж байгаа бөгөөд Токиогийн шинэ цэнгэлдэх хүрээлэн 2020 оны эхний өдөр үүд хаалгаа нээсэн юм. Токио хотын ногоон бүсэд баригдсан уг байгууламжийг “ойн дундах цэнгэлдэх хүрээлэн” хэмээн нэрлэж байна. 

Усанд сэлэлт, шумбалтын тэмцээнүүдийг зохион байгуулах Токиогийн усан спортын төвийн барилгын ажил дуусах шатандаа оржээ. Мөн хотын удирдлагууд болон Олимпын наадмыг зохион байгуулагчид олон зочдыг хаана байрлуулах, зуны халууныг хэрхэн зохицуулах талаар хэлэлцэж байгаа ажээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25