Dark Light
Нийгэм | 2026-11-07

ОХИН: САНХҮҮГИЙН БАЙДАЛ ААЖМААР САЙЖРАХ ТӨЛӨВТЭЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ өдөр тайван амарч, очиж үзээгүй газар луугаа аялахаар төлөвлө. Амьдралын амтыг мэдэр. Шинэхэн гэрлэсэн хосууд ирээдүйнхээ тухай төлөвлөгөө зохионо. Ганц бие санаа зовох юмгүй хүмүүс од эрхсийн нөлөөнд мансуурна. Хосоо хайж байгаа бол зөв цагтаа зөв газраа байх нь хайрын харилцаа үүсгэх зөв арга гэдгийг мэдрэх болно. Зарим хүмүүс насаар ахимаг нэгэнд татагдах нь бодсоноос ч илүү давуу талтай байж болно. 

Үхэр: Ганц бие хүмүүс тогтвортой хайрын холбоо тогтоох нь зөв гэдгийг мэдрэх болно. Мөн дараагийн алхамдаа бэлэн бай. Сүй тавих эсвэл хуримын тухай зарлал хүмүүсийн сэтгэлийг догдлуулах болно. Хувийн дотно харилцаа нь таныг амьдралд суралцуулах болно. Өөртөө итгэлгүй байдал таны дотоод ухамсартай холбоотой байна. Хэрэгтэй үед шийдэмгий зангаа харуулбал ямар ч нөхцөл байдлыг удирдах чадвартай болно. 

Ихэр: Од эрхсийн байрлал гэр бүлийн харилцаанд цав суулгаж болзошгүй. Өмнөх амлалтаа биелүүлээгүйтэй холбоотой асуудал үүсэж мэднэ. Ганц бие хүмүүс шинэ дурлалтай учирч болзошгүй. Хайр сэтгэлээс болж гуньж гутарсан бол сэтгэлийн шаналлаасаа салах арга ол. Сэтгэл хөдлөлөө анхаарч чадвал илүү тогтвортой болно. Дэмий зүйлд мөнгөө үрэхээ хязгаарла. 

Мэлхий: Од эрхсийн нөлөө таны эд хөрөнгөний асуудлыг дайран өнгөрөх болно. Энэ үеэр хичээл зүтгэлээ шагнуулах, санхүүгийн ашгаа нэмэгдүүлэхэд найдах хэрэгтэй. Мөн аюулгүй тогтвортой байдлаа сахиж, өөрийгөө тав тухтай байлгах олон зүйлийг худалдаж авч цуглуулна. Гэхдээ мөнгөнд үрэлгэн байх нь хямралд хөтлөх тул болгоомжлох хэрэгтэй.

Арслан: Өнөөдөр ухаалаг байвал гэр орноо сайхан уур амьсгалтай болгох аргыг олох болно. Хэрвээ танд сайхан санаа байгаа бол эргэлзэх хэрэггүй. Гэр бүл дотнын найзуудтайгаа цагийг өнгөрүүлэхэд гайхалтай өдөр байх бөгөөд сайхан харилцаа холбоогоо хадгалж үлдэхийг хичээх нь чухал. Хувийн амьдралдаа цаг зориулан гэрийн ажлаас хойш суух хэрэггүй бололтой. 

Охин: Санхүүгийн байдал аажмаар сайжрах төлөвтэй. Таны зам дээр элдэв жижиг сорилт саад тотгор хүндрэлүүд тохиолдох боловч томоохон амжилтад хүрэх магадлал өндөр байна. Бага насны хүүхдүүддээ анхаарлаа хандуул. Гэхдээ хэт их санаа зовох хэрэггүй, болдог юм болдгоороо л болох болно. Эрүүл мэнддээ анхаарал хандуулан эмчийн үзлэгт орох цаг захиалаарай.

Жинлүүр:  Сэтгэл гутарсан байдалд орж болзошгүй. Сэтгэл санаагаа засахын тулд тайван орчинд цагийг өнгөрөө. Таны асуудлыг хэн ч өмнөөс тань шийдэхгүй. Замбараагүй бодолд автах, үндэслэлгүй дүгнэлт гаргах зэргээс зайлсхий. Хайртай хүмүүстээ халамжийн үгийг харамгүй хэл. Сэтгэлд нийцсэн аятайхан газар хамтдаа цагийг өнгөрүүлбэл сайн ойлголцолд хүрч, харилцаа сайхан болно.

Хилэнц: Гэр бүлийнхээ хувийн амьдралыг бусдад ил болгох магадлалтай. Иймэрхүү явдлаас зайлсхийхийн тулд үргэлж хянуур болгоомжтой бай. Эрүүл мэндийн асуудал таны хувьд нэн тэргүүнд тавигдаж эхлэх бололтой. Зүгээр сууж биеэ зовоохын оронд эмчид хандан ямар арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг асуу. Дотоод сэтгэлийн зовнил шаналлын улмаас бие сэтгэл хямардаг тул цаг алдалгүй мэргэжлийн хүнд хандаарай.

Нум: Дотнын харьцаанд тогтворгүй байдал бий болно. Эрч хүчийг барсан харилцаа биеийн эрүүл мэндийг доош татна. Хэрвээ танд сэтгэл зүйн асуудал байвал эрч хүчээ сэргээх үйл ажиллагаанд оролц. Ойрд уулзаагүй найзууд таныг урих бололтой. Өөртөө анхаарал тавих хэрэгтэй бөгөөд эрч хүч, урам зоригоо дүүрэн байхыг хичээ. Энэ нь таны бие болоод сэтгэл санааг өөдрөг болгож, шийдвэр гаргах чадварыг сайжруулна.

Матар:  Заримдаа маргаан мэтгэлцээн ч инээд наргиан болж хувирах үе байдаг. Тиймээс ч өөртөө итгэлтэй байж, амархан бууж өгөхөөс татгалз. Өнөөдөр найз нөхөд, хөршүүд ах дүү нартайгаа цагийг хамтдаа өнгөрүүл. Тэдэн рүү залгаж хэнийг ч хэзээ ч мартаагүй гэдгээ хэл. Санхүүдээ анхаарал хандуулах цаг иржээ. Төсвөө салхинд хийсгэхгүйн тулд өөртөө хяналт тавь. Ямар нэгэн зүйл авах төлөвлөгөөгөө хойшлуул. Хайр дурлалын шинэ харилцаа таныг өвдөг сөхрүүлж магадгүй. 

Хумх: Өдрийн туршид тайван цэгцтэй байхыг хичээ. Бусад хүмүүс таны үзэл бодлыг шүүмжлэхэд, сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх талтай. Та хэт мэдрэг байна. Гэр бүлийнхээ гишүүдээс туслалцаа авахдаа бүү санаа зов. Тэд танд туслахдаа таатай байх болно. Таны хайртай хүн романтик байдлаар сюрприз барих бололтой. Удахгүй аялалд явж магадгүй бөгөөд адал явдал эрэлхийлэхээр гадаад орон руу явах талаар бодож үзнэ.

Загас: Танд хүнд хэцүү санагдаж байсан бүхэн сонирхолтой хөгжилтэй болж хувирах болно. Гэр орноо цэвэрлэх ажил ч гэсэн таны сэтгэл санааг сэргээж болох бөгөөд гэрээ тохижуулах маш олон сонирхолтой санааг олох болно. Та маш эрч хүчтэй байх тул тэр дор нь өрөөгөө цэвэрлэж, өөртөө таатай орчин бүрдүүлсэн байх бололтой. Зарим хүмүүс өнөө орой гадагш гарч найз нөхөдтэйгөө уулзах төлөвлөгөө зохионо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08