Нийслэлийн Улаанбаатар театр үүсгэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт амжилттай боллоо. Ойн арга хэмжээний хүрээнд тус театрын уран бүтээлчид үндэсний өв соёл, ардын урлагийн ховор бүтээлүүд болон дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн сонгодог бүтээлүүдийн дээжээс үзэгч олондоо толилуулсан байна.
Ялангуяа театрын түүхэн замналыг тодотгох томоохон хэмжээний дуулалт жүжгүүдийн сор болсон хэсгүүдийг тайзнаа амилуулсан нь энэ үдшийн гол онцлох үйл явдал байв.
Улаанбаатар театр түүхт 20 жилийн ойн босгон дээрээ барилга байгууламж, дотоод орчноо иж бүрэн шинэчилж, уран бүтээлчид болон үзэгчдэд зориулсан үйл ажиллагааны орчныг олон улсын түвшинд хүргэж сайжруулжээ.
Энэхүү материаллаг баазын шинэчлэл нь үндэсний урлаг, соёлын өвийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх үйлсийг шинэ шатанд гаргах, уран бүтээлийн цар хүрээгээ улам өргөжүүлэх чухал боломжийг бүрдүүлж байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм





