Dark Light
Спорт | 2020-12-14

“Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум маргааш болно

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс “Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулна.

Энэ үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн уул уурхайн бус салбарын төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг гадаад зах зээлд нэвтрэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр үйл ажиллагаанууд болох юм.

Уул уурхайн бус 915 орчим сая долларын өртөг бүхий 30 гаруй төслүүдийг хөрөнгө оруулагчдад санал болгож, цахим платформоор сурталчилна. Арга хэмжээний хүрээнд цахим үзэсгэлэн, төсөл танилцуулах цахим уулзалт, олон улсын цахим сургалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Монголын хамгийн анхны ВИРТУАЛ олон улсын үзэсгэлэнгийн оролцогч “43 АЖ АХУЙ НЭГЖ” "Export Mongolia 2020" цахим форум, үзэсгэлэнд брэнд бүтээгдэхүүнээ олон улсад танилцуулах юм байна. 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00