Dark Light
Спорт | 2021-01-06

Дархан-Уул аймагт пүрэв гарагаас эхлэн спортын төвүүд, гоо сайхан, саун бассейн ажиллана

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Дархан-Уул аймаг нэгдүгээр сарын 7ны өдөр буюу энэ пүрэв гарагаас эхлэн спорт төв, гоо сайхан, мэргэжлийн сургалтууд, саун бассейн зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг тусгай горимын дагуу ажиллуулахаар болсон талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээллээ.

Тус аймгийн хэмжээнд шинэ коронавируст халдварын сүүлийн тохиолдол илэрснээс хойш 33 дахь өдөртөө халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

Хяналтын шатны PCR шинжилгээнд 12,000 иргэнийг хамруулж хариу сөрөг гарсан тул ДарханУул аймаг "Ногоон бүс" болох боломжтой болоод байгаа аж.

Аймгийн хэмжээнд өвчлөлийг хязгаарлаж тогтоон барьсаны үр дүнд аймгийн онцгой комиссоос дараах үйлчилгээ болон байгууллагуудыг хэвийн үйл ажиллагаа эрхлэх шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал,

Олон улсын байгууллагууд,

Худалдаа үйлчилгээний байгууллага, зах, худалдааны төвүүд лангуу алгасахгүй хэвийн ажиллана.

Зочид буудлууд,

Спорт заал танхимууд, ерөнхий боловсролын сургуулийн спорт зал

Фитнесс, иог, спиннинг

Теннис, билльяард төвүүд,

Бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээнүүд

Нийтийн хоолны үйлчилгээ, /гуанз, ресторан/

Нэг цэгийн үйлчилгээ

Саун бассейн

Нийтийн халуун ус

Гоо сайхан

Мэргэжлийн түр сургалтууд мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдөж ажиллахаар болжээ. Үйлчилгээг нь нээж буй газрууд 0-18 насны хүүхдэд үйлчлэхгүй юм байна.

Мөн 18 градус хүртэл спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдах боломжтой болж байгаа юм байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14