Дархан-Уул аймагт өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 7-ноос эхлэн спорт төв, гоо сайхан, мэргэжлийн сургалтууд, саун бассейн зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг тусгай горимын дагуу ажиллуулахаар болсон талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлсэн.
Хяналтын шатны PCR шинжилгээнд 12,000 иргэнийг хамруулж хариу сөрөг гарсан тул Дархан-Уул аймаг "Ногоон бүс" болох боломжтой болоод байгаа аж.
Аймгийн хэмжээнд өвчлөлийг хязгаарлаж тогтоон барьсаны үр дүнд аймгийн онцгой комиссоос дараах үйлчилгээ болон байгууллагуудыг хэвийн үйл ажиллагаа эрхлэх шийдвэрийг гаргасан байна.
Тодруулбал,
Олон улсын байгууллагууд,
Худалдаа үйлчилгээний байгууллага, зах, худалдааны төвүүд лангуу алгасахгүй хэвийн ажиллана.
Зочид буудлууд,
Спорт заал танхимууд, ерөнхий боловсролын сургуулийн спорт зал
Фитнесс, иог, спиннинг
Теннис, билльяард төвүүд,
Бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээнүүд
Нийтийн хоолны үйлчилгээ, /гуанз, ресторан/
Нэг цэгийн үйлчилгээ
Саун бассейн
Нийтийн халуун ус
Гоо сайхан
Мэргэжлийн түр сургалтууд мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдөж ажиллахаар болжээ. Үйлчилгээг нь нээж буй газрууд 0-18 насны хүүхдэд үйлчлэхгүй юм байна.
Мөн 18 градус хүртэл спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдах боломжтой болж байгаа юм байна.