Dark Light
Спорт | 2021-01-16

Тэд уулын спортын шинэ түүхийг бүтээлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдөр Пакистан улсын цагаар 17:00-н орчимд Балбын вант улсын  ууланд авирагчид болох Нирмал Пуржа, Мингма Шерпа нар өөрсдийн баг "Нимсдай" болон  "Си Си Ти" ийн гишүүдтэй хамтран өвлийн "К2" ууланд авирч, дэлхийн түүхэнд бичигдлээ.

Нирмал Пуржа өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа: "Бид боломжгүй зүйлийг боломжтой болголоо. Бүх багууд оргилд гараад өөрсдийн улсын төрийн дууг эгшиглүүлсэн. Бид өнөөдөр хүн төрөлхтний болон дэлхийн түүхэнд шинээр нэгэн зүйл нэмлээ. Бидний эерэг хандлага болон багаар ажиллах чадвар хийж чадахгүй зүйлсийн минь хязгаарыг нэгээр эвдлээ" хэмээн өгүүлсэн бол Мингма Шерпа өөрийн фэйсбүүк хуудастаа: "Бид үүнийг хийж чадлаа. Бид уулын спортын түүхийг бүтээсэн" хэмээн нийтэлсэн байна.

К2 бол Пакистан Хятадын хил дээр байрладаг, дэлхий дээрхи хоёр дахь өндөр оргил юм. Энэ уул нь 28253 тохой( 8612 метр) өндөртэй Каракорум мужид оршдог уул  юм.

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00