Дархан-Уул аймгийн Онцгой комисс дараах шийдвэрийг гаргажээ.
18 хүртэлх насны хүүхэд энэ сарын 20-ноос эхлэн үсчинд үйлчлүүлэх, секц дугуйланд хичээллэх, спорт зааланд тоглох, танхимын сургалтад хамрагдах боломжтой болсон байна.
Хүүхдэд үйлчлэх эдгээр байгууллагууд Мэргэжлийн хяналтын газраас өгсөн заавар зөвлөмж халдвар хамгаалалтын дэглэм, хүний тоогоо баримтлан ажиллана. Харин бүжгийн дугуйлан, бөхийн секц хичээллэхгүй аж.