Dark Light
Спорт | 2021-04-20

Буудлага спортын тамирчид алжаал тайлах, чийрэгжүүлэх төхөөрөмжтэй боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын Буудлага спортын холбооны ерөнхийлөгч  Э.Мөнх-Очир Техник спортын төв /ТСТ/-д тамирчдын алжаал ядаргаа тайлах, чийрэгжүүлэх төхөөрөмж хандивлав.

Цар тахлын үед "Токио-2020" олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчид болон бэлтгэл хангагч нар Улсын онцгой комиссын зөвшөөрлөөр ТСТ-д олимпын наадмын бэлтгэлээ базааж байгаа юм.

Их  засварт орж шинэ өнгө төрхтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн ТСТ-д холбооны ерөнхийлөгч массажны сандал, гүйлтийн зам хандив болгож өгсөнд баг тамирчид талархалаа илэрхийлж байна.

Буудлагын спортын тамирчдын хувьд олимпын эрхийн оноо авах тэмцээн дууссан бөгөөд 4 тамирчнаа Токиод илгээнэ. Буудлага спортын төрөлд Эрэгтэй гар буугаар Э.Даваахүү өрсөлдөх бол эмэгтэй тамирчдаас Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа /гар буу/, ОУХМ Ц.Анударь /гар буу/, О.Есүгэн /урт буу/ нар цэц мэргэнээ сорих юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00