Dark Light
Спорт | 2021-05-09

Спорт цогцолборын мөсөн талбайн ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн хойд талд 1000 хүний суудалтай спорт цогцолбор баригдаж байна. Энэхүү цогцолбортой БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон Монгол улсын их хурлын гишүүн, Сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан нар танилцлаа. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй энэхүү бүтээн байгуулалт нь  А, Б блокоос бүрдэнэ. Дотроо спорт заал, усан бассейн, оффис, мөсөн талбай гэсэн үндсэн хэсгүүдтэй. Өнгөрсөн зун оффисын хэсэг болон спортын заал, усан бассейн ашиглалтад орсон. 

Цар тахал, хөл хорионы улмаас мөсөн талбайн ажлын явц удааширсан.  Одоо 80%- ийн гүйцэтгэлтэй байна.  Мөс тавихаас бусад ажил үндсэндээ хангагджээ. Мөс тавих ажлыг ОХУ-аас мөсний мэргэжилтнүүд ирж гүйцэтгэх юм байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00