Dark Light
Спорт | 2021-05-13

Биеийн тамир, спортын салбарт улсын төсвийн 1 хувийг зарцуулах хэрэгтэй

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

 УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос байгуулсан Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг талаар шалгаж санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийн гишүүд Биеийн тамир, спортын улсын хороо болон зарим дүүргийн спорт цогцолборын барилгын явцтай өчигдөр танилцлаа.

Биеийн тамир, спортын тухай хуулийг 2017 онд таван бүлэг, 29 зүйлтэйгээр баталсан бөгөөд 2020 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Мөн 2019 онд Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн 11 актыг батлуулсан. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн байдаг.

Биеийн тамир спортын салбарын удирдах байгууллага болох Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороог Засгийн газрын 2020 оны 47 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөн Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага болгосон. Уг тогтоолоор нийт 72 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар баталсан ч одоогийн байдлаар 48 хүний орон тоотойгоор ажиллаж байна. Тус агентлаг найман нэгжтэй бөгөөд улсын хэмжээнд харьяа 31 байгууллагыг хариуцан хүн амд биеийн тамирын ажил, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэж, идэвхтэй хөдөлгөөн, спортыг амьдралын салшгүй нэг хэсэг болгох, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан тамирчдын өрсөлдөх чадвар, амжилтыг тив, дэлхий, олимпын түвшинд хүргэх үндсэн зорилготой ажилладаг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад өмчийн бүх хэлбэрийн 1068 спортын заал, 852 спортын гадаа талбай байна. Засгийн газрын 2019 оны 247 дугаар тогтоолоор 32 спортын төрлийн 701 нэр төрлийн тоног, төхөөрөмж хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан.  2020 онд 46 аж ахуйн нэгж, 5 иргэний импортолсон нийт 2,8 сая ам.долларын үнэ бүхий спортын зориулалттай тоног, төхөөрөмж, хэрэглэлд ногдох 379,2 сая төгрөгийг гаалийн албан татвараас чөлөөлсөн гэдгийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц хэллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00