Улсын их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны ажлын хэсэг, Монголын үндэсний олимпийн хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Спортын шинжлэх ухаан, биеийн тамирын боловсролын холбоо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран "Биеийн тамир, спорт: Шинжлэх ухаан ба Хөгжил" сэдэвт цахим уулзалт-хэлэлцүүлгийг ирэх сарын 02-ны өдрийн 17:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Уулзалт-хэлэлцүүлгээр Спорт ба шинжлэх ухааны уялдаа, Монгол улсын биеийн тамир, спортын шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн түвшин ба чиг хандлага зэрэг өргөн сэдвийн хүрээнд хэлэлцэх аж.