УОК-ийн шийдвэрээр 6-р сарын 25-наас бассейнуудын үйл ажиллагааг хаасан тул Монгол Улсаа төлөөлөн олимпод оролцох хоёр тамирчин бэлтгэл сургуулилалт хийх газаргүйн улмаас Туул голд сэлж бэлтгэлээ хийж байгаа талаар Монголын усан спорт сонирхогчдын холбооноос мэдээлэл хийсэн.
Тэгвэл энэ мэдэгдлийн дараа Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат Баруун-Урт хот дахь олон улсын стандартад нийцсэн 6 замтай шинэ усан спортын төвд эх орноо төлөөлөх тамирчдыг бэлтгэлээ хийх боломжоор нь хангахын сацуу гарах зардлын тодорхой хэсгийг хариуцахаа илэрхийллээ.