Монголын морин спорт уяачдын холбооноос баяр наадмыг цуцлахыг эсэргүүцэж, төв талбайд морьтойгоо ирж жагсаал хийж байна.
Цугласан уяачдын зүгээс "Бид наадмыг тасалдуулж болохгүй. Наадмаар маш олон хүмүүс цалинжиж байдаг. Өчигдрийн эсэргүүцлээ илэрхийлээд байсан хүмүүс наадмаа цахимаар л үзчих л дээ. Цахим наадмыг үзээд монголчуудын сэтгэл сэргэж энэ хэцүү бухимдал ихтэй цаг үед амин дэм, дархлаа мэт байна. Бид үндэсний их баяр наадамдаа оролцохдоо маш олон сар жил бэлддэг. Өвс тэжээлийн үнэ өнгөрсөн өвөл гэхэд л тэнгэрт хадсан. Уяачид баян цатгаландаа бус, өв соёлоо тасалдуулахгүй гэсэндээ өнөөдөр тэмцэж байна" гэв.