Dark Light
Спорт | 2021-07-18

М.Даваажаргал: Энэ башёг тэнгэрт хальсан аавдаа зориулж буй

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал 45 дахь удаагаа түрүүллээ.

Тэрээр энэ тухай 

"Бэртэл, гэмтлийн улмаас зургаан башё дараалан өнжлөө. Жил тойрлоо. Энэ жил өвдөгний хагалгаа  2 удаа хийлгэлээ. Үнэндээ их аварга цол авснаас хойш 15 жил зүтгэж, 44 удаа цом өргөсөн надад дахин түрүүлэх шунал , дэвжээнд хоргодох санаа огт байхгүй болжээ. Би ердөө л ганц л зорилготой энэ башёд зодоглосон. Энэ бол " Токио-2020" зуны олимпийн нээлтийн тугийг өргөж жагсах.

Зодог тайлчихвал энэ хүсэл мөрөөдлөө давхар тайлчих гээд байлаа. Тиймээс цар тахал туссан ч, гэмтэж бэртсэн ч, жил тойрон энэ л башёг тэсэн ядан хүлээлээ. Олимпийн сарын энэ башёг би тэнгэрт хальсан Монголын тэнгэрлэг бөх, Мехикогийн олимпоос мөнгөн медаль авч Монгол улсаа олимпийн тэнгэрт мандуулсан, "Токио-1964" олимпод Монголчууд анх удаа оролцоход Монголынхоо далбааг өндөрт өргөн жагссан, дархан аварга - аав Мөнхбатдаа зориулж байгаа юм. Аав минь олимпод оролцож Монгол улсын далбааг Олимпийн тэнгэрт мандуулсан.

Тэгвэл би Олимпод оролцоогүй ч, Олимпийн тугийг өргөвөл мөн л оролцсоноос ялгаагүй болох юм гэж санана" гэж NHK-д ярилцлага өгөхдөө дурджээ.

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14