Dark Light
Спорт | 2021-07-23

"ТОКИО 2020" олимпод дэлхийн 206 орны 11 мянга гаруй тамирчин спортын 33 төрөлд өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Зуны XXXII олимпын наадам өнөөдөр /2021.07.23/ Токио хотноо албан ёсоор нээлтээ хийнэ. Энэ удаагийн наадамд 206 орны 11,324 тамирчин спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөх болно. 

“Токио-2020” асар их саад бэрхшээлийг туулан гарч буй олимп гэдгээрээ түүхэнд бичигдэх нь гарцаагүй. Коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, сүүлдээ зохиогдох эсэх нь ч эргэлзээтэй байсан үе бий. Гэхдээ Япон Улсын Засгийн газар, Зохион байгуулах хороо, ОУОХ-ны хүчин чармайлтын үр дүнд цар тахлын аюулыг сөрөн зогсож, олимпоо таслалгүй авч үлдэж чадлаа. 

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын хэлсэнчлэн Токиогийн олимп дэлхий нийтэд цар тахлыг ялан дийлэх итгэл найдвар, урам зориг хайрлах нь гарцаагүй. 

Монголчууд энэ олимпод спортын 10 төрөлд өрсөлдөхөөр болсон, багийн спортын төрлөөр түүхэндээ анх удаа эрхээ авсан, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо цэц сорино, зарим тамирчин коронавирусийн улмаас эрх авах боломжоо алдсан ч түүхэн дэх хамгийн том багтай олимпын тоонд багтсан гээд Монголын багтай холбоотой дээд амжилтууд олон бүртгэгдлээ. 

Одоо тамирчид маань Токиогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, сүлд дууллаа эгшиглүүлэхийг Монголын ард түмэн хүсэн ерөөж, дээлийн захыг нь мушгин сууна. Олон олон медальтнууд, олон олон баатрууд энэ олимпоос төрөн гарах болтугай. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00