Dark Light
Спорт | 2021-07-30

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хакүхо М.Даваажаргал нар спортыг дэмжих чиглэлд санал солилцжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг тамирчдынхаа хамтаар Япон улсад ирэхдээ хэдэн хэдэн албан  уулзалт хийжээ. Тухайлбал “Токио-2020” олимпын наадмын Монголын багийн элч, сүмо  бөхийн 69 дэх Ёкозүна Хакүхо Даваажаргалтай спортыг дэмжих чиглэлд тодорхой ажлууд дээр санал солилцсоны үр дүнд, хоёр орны хөлбөмбөгийн спорт дахь хамтын ажиллагаа улам өргөжихөөр боллоо.

Тодруулбал Ёкозүна Хакүхо Даваажаргал Ерөнхий сайдтай  хийсэн уулзалтын дараа “AC Milan”, “ЦСКА- Москва” клубт болон Японы шигшээ багт нийт 98 тоглолтод оролцож 39 гоол оруулсан алдарт хөлбөмбөгчин Кейсү Хондатай уулзаж, Монголын хөлбөмбөгийн баг тамирчдыг дэмжин ажиллах талаар санал солилцсон байна. Үүний үр дүнд цар тахлын нөхцөл байдал намдмагц тэд  Монголын хөлбөмбөгийн холбоотой уулзахаар тов тогтжээ.

Дашрамд сонирхуулахад Токио-1964 зуны XVIII олимпын наадамд Хакүхо Даваажаргалын аав Х.Мөнхбат чөлөөт бөхөөр, Кейсү Хондагийн авга ах завины  төрөлд оролцож байжээ.

Токиогийн тэнгэрт Монголчууд амжилтаар буухиалж төрийн далбаагаа урьд өмнөх олимпын наадмаас олонтоо мандуулахаар хичээн зүтгэж байна. Олимпын 6 дахь өдрийн дараах байдлаар манай баг тамирчид 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаараа дэлхийн 206 орноос 40-р байрт бичигдэж байна.

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00