Dark Light
Спорт | 2021-08-02

Өнөөдөр манай дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдөр манай улсын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө. Энэ өдөр хүндийн өргөлтийн тамирчид тэмцээнээ эхлүүлнэ.

07:30. Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн хурдан гар бууны хоёрдугаар дасгалд Э.Даваахүү цэц сорино.  Тус төрөлд нийт 27 тамирчин оролцож байгаагаас манай тамирчин эхний өдрийн байдлаар 23-т жагсаж байна.

Хамгийн өндөр оноотой зургаан тамирчин финалд шалгарна. (UBS, SBN, VTV)

10:50. Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг жинд Э.Билэгсайхан өрсөлдөнө. Тэрээр "B" хэсэгт Гватемал, Куба, Бельгийн тамирчидтай хүч үзнэ. (UBS, SBN, VTV)

10:58. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 кг жинд С.Батцэцэг зодоглоно. Тэрээр эхний шатанд Францын Кумба Ларроктой барилдана.

Ялбал шөвгийн наймд Канад, ОХУ-ын тамирчдын ялсантай барилдана. (C1, ETV, TV5)

14:50. Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг жинд М.Анхцэцэг өрсөлдөнө. Тэрээр "А" хэсэгт АНУ, Франц, Хятад, Доминикан, Венесуэл, Эквадор, Чили, Молдав улсын тамирчидтай хүч үзнэ. (UBS, SBN, VTV)

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00