Dark Light
Спорт | 2021-09-06

Завхан аймгийн Биеийн тамир, спортын хорооны байранд 100 ор дэлгэлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдрийн байдлаар /2021-09-06/ Завхан аймгийн Улиастай суманд Халдвартын эмнэлэгт 100 ор дэлгэж 101 өвчтөн, Хүүхдийн эмнэлэгт 100 ор дэлгэж 101 өвчтөн, Эдийн засгийн сургууль дээр 135 ор дэлгэж 133 өвчтөн эмчлүүлж байна. 

Аймгийн Засаг даргын нөөц сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр шинээр 50 ор худалдан авч, Улаан загалмайн нийгэмлэгийн хандиваар 50 ор, нийт 100 ортой ковидын эмнэлгийг аймгийн Биеийн тамир, спорт хороон дээр дэлгэлээ. Өнөөдрөөс өвчтөнөө авч эхэлнэ.  

Эмч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээ муу, тусгаарлан ажиглах боловсон хүчний нөөцгүй болж байгаа тул 9 сарын 15-наас хэвийн горимд ажиллах бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ. 

Завхан аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4217, эдгэрсэн 2961, эмчлэгдэж байгаа 1092. Эмнэлэгт 728 иргэн, гэрээр 364 иргэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 932, хүндэвтэр 137, хүнд 18, маш хүнд 5 иргэн байна. 

Вакцинжуулалтын 1-р тунд 48.253 /88.3 хувь/, 2-р тунд 46.150 /84.5 хувь/, 12-18 насны 6683 иргэн хамрагджээ. 55-аас дээш насны, 2-р тунгаа хийлгээд 3 сараас дээш хугацаа өнгөрсөн бол Өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж вакцинжуулалтын 3-р тунгаа хийлгэх боломжтой. 

Эх сурвалж: Завхан аймгийн Засаг даргын тамгын газар 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00