Dark Light
Спорт | 2021-09-06

Цэрэгжлийн спортын тэмцээн эхэллээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Зэвсэгт хүчний 2021 оны аварга шалгаруулах цэргийн 3 төрөлт, цэрэгжлийн буудлага, туухай өргөлт, цэрэг спортын цогцолборын зуны олон төрөлт, саадын зурвасын тэмцээний нээлт өнөөдөр Хужирбулан дахь сургалтын төвд боллоо. 

Тэмцээнийг цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахин зохион байгуулж байна. Туухай өргөлтийн тэмцээнийг Зэвсэгт хүчний хэмжээнд цахим хэлбэрээр зохион байгуулах ба энэ  нь холбоо, мэдээллийн технологийн давуу байдлыг бүрэн ашиглах, цаашид энэ хэлбэрээр уралдаан, тэмцээнийг өргөнөөр зохион байгуулах боломжийг тодорхойлох өндөр ач холбогдолтой юм. 

Энэ удаагийн тэмцээнд давхардсан тоогоор 1100 орчим цэргийн алба хаагч оролцож байгаагийн дотор олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер болон дэд мастер тус бүр 10 гаруй, цэрэгжлийн спортын мастер 30 гаруй, цэрэгжлийн спортын зэрэгтэй тамирчин 50 орчим, тэрчлэн 20 гаруй түрүүч, байлдагч нар оролцож байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00