Dark Light
Спорт | 2021-09-23

Аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10 даваатай башёг тэргүүлж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Такаясүтэй барилдаж, түүнийг ёрикири мэхээр унагаж, 1 даваа 1 унаатайгаар Японы Токио хотноо үргэлжилж байгаа сүмо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн 10 дахь өдрийн барилдааныг тэргүүлж явна. 

Аки башёгийн  11 дэх өдөр Кирибаяама /М-2/ Б.Лхагвасүрэн, Вакатакакаге /М-3/-тай хүч үзэж, түүнд ёрикири мэхээр ойчиж, 7 даваа, 4 унаатай болов

Хошёорюү С.Бямбасүрэн /М-1/, Таканошо /М-1/-той учраа таарч барилдан, түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 6 унаатай /тэр гэмтлийн улмаас 2 өдөр өнжсөн/ боллоо. Комүсүби Ичиножёо /М-2/ А.Ичинноров, Такарафүжи /М-4/-тэй таарч барилдан Ичиножёо ёрикири мэхээр давснаар 5 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Тамаваши /М-4/Б.Мөнх-Оргил энэ өдөр Ура /М-6/-тай таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр хаяж 4 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна. 

Харин энэ башёд 2 даваатай яваа Чёошома /М-5/ Г.Мөнхсайхан, Тэрүцүёоши /М-7/-тэй барилдан, түүнийг хатакикоми мэхээр хаяж 3 даваа, 8 унаатай боллоо.

Аки башёгийн 11 дэх өдрийн байдлаар Мёогирюү/М-10/ 2 унаа, 9 даваатай шинэ аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг нэхэж байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14