Dark Light
Спорт | 2021-12-13

Оны шилдэг спортын багаар 3х3 эмэгтэйчүүдийн баг тодорлоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

"Бөртэ чоно 2021" наадам үргэлжилж байна. Энэ оны шилдэг спортын багаар 3х3 эмэгтэйчүүдийн баг тодорлоо.

“Токио 2020” олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монгол Улс анх удаа эрх авсан бөгөөд олимпод бэлтгэх шигшээ багийг 8 хүний бүрэлдэхүүнтэй 2019 онд эцсээр байгуулсан юм.

“Ковид-19” цар тахлын хүндрэлийн зарим үед бэлтгэл тасарсан ч өөрсдийн бүх нөхцөл бололцоогоо дайчлан бэлтгэл сургуулилтаа хангасаар байсан юм.

Олимпын наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах 3х3 холбооны журам нь тухайн тамирчны бэлтгэлийн ирц, бэлтгэл бүрийн статистик үзүүлэлт, бэртэл гэмтэл, сэтгэл зүйн сорилууд, тоглолтын системын сурц, сорил тэмцээнүүдэд хэрхэн тоглосон зэрэг тоон үзүүлэлтэд тулгуурлан шигшээ багийн 6 дасгалжуулагч, холбооны удирдлагуудын саналыг үндэслэн сонгон шалгаруулахаар заасан байдаг.

Тус багийн гишүүд:

1. Баясгалангийн Солонго

2. Энхтайваны Чимэддолгор

3. Мөнхсайханы Цэрэнлхам

4. Онолбаатарын Хулан

5. Даваасүрэнгийн Ганзул

6. Баатарын Болор-Эрдэнэ нар билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00