Dark Light
Спорт | 2022-04-25

“ОХУ-д Монголын экспортыг нэмэгдүүлэх арга зам” уулзалт боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус Элчин сайдын яамны байранд “ОХУ-д Монголын экспортыг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт дугуй ширээний уулзалтыг зохион байгуулав.

Монгол Улс, ОХУ-ын хоорондох худалдааг тэнцвэржүүлэхэд Монгол Улс гол анхаарлаа хандуулан ажиллаж буй энэ үед бараа эргэлтийн хэмжээ сүүлийн 2-3 жилийн хугацаанд “Ковид-19” цар тахлын улмаас буурсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин хоёр талын бараа эргэлтийн хэмжээ, түүнчлэн Монголын экспортыг ОХУ-д нэмэгдүүлэхэд ахиц гаргах зорилгоор ОХУ-д хувиараа бизнес эрхэлж буй нутаг нэгтнүүдтэйгээ уулзаж, ОХУ-д бие даан бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэхэд тэдэнд учирсан хүндрэл, бэрхшээл, тэдгээрийг даван туулсан арга зам, ОХУ-ын бизнесийн хууль, эрхзүйн орчны талаар болон Монгол Улсаас иргэд, аж ахуйн нэгжүүд ОХУ-д бизнес эхлүүлэхэд анхаарч, шийдвэрлэх асуудлын талаар нээлттэй санал, бодлоо солилцлоо.

Дугуй ширээний уулзалтад оролцогчид Элчин сайдын яамны зүгээс зохион байгуулсан уг арга хэмжээг сайшааж буйгаа тэмдэглэхийн зэрэгцээ энэ төрлийн арга хэмжээг цаашид тогтмол зохион байгуулж, ОХУ дахь Монголын бизнес эрхлэгчдийн хооронд харилцаа холбоо тогтоох, тэдэнд дэмжлэг үзүүлэх, ингэснээр Монголын бизнесийн үйл ажиллагааг ОХУ-д улам өргөжүүлэхэд ач холбогдолтой байх болно хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14