Dark Light
Спорт | 2022-05-19

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын спортын наадам эхэллээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын спортын наадмын нээлт 2022.05.18-нд боллоо. 

Нээлтэнд Инноваци цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ж.Чинбүрэн, Цахим хөгжил харилцаа холбооны яамны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдорж болон нийт оролцогч 24 байгууллагын дарга захирлууд хүрэлцэн ирж, наадмын нээлтэнд үг хэлэв. 

Цар тахлын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жилийн хугацаанд завсарлаад байсан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын спортын наадмыг энэ жил Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци зохион байгуулж байна.

Тус тэмцээнд нийт 913 тамирчин 1700 мандаттай оролцож байгаа бөгөөд 1 тамирчин хамгийн багадаа 4 төрөлд оролцож байна. Түүнчлэн өмнөх жилүүдэд байгаагүй цахим спортын 3 төрөл албан ёсоор нэмэгдэж, багийн оноонд нөлөөлөхүйц ач холбогдолтой байгааг Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн 2022 оны Ерөнхийлөгч бөгөөд УЗ-ийн дарга Ч.Золбаяр онцлон дурьдаад эв нэгдэл, хурд хүч авахаалж самбаагаа сорьж байгаа нийт тамирчиддаа амжилт хүслээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00