Dark Light
Спорт | 2022-10-24

Дүүргийн иргэдийн спортын Х наадмын нээлт боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын X наадам 2022 оны 8 дугаар сарын 20-ноос эхлэн спорт явган аялал, ширээний шагай, аэробик, хийн дасгал, гар бөмбөг, олс таталт зэрэг спортын 6 төрлөөр зохион байгуулагдаад байна. Өнгөрөгч амралтын өдрөөр тус наадмын нээлтийн арга хэмжээ болж, тэмцээн софт волейболын төрлөөр үргэлжлэв. Иргэдийн спортын X наадмыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа нээж хэлсэн үгэндээ “Иргэн, хороодын спорт хамтлаг бүрийн үйл ажиллагааг идэвхжүүлж, тэднийг спортын уралдаан тэмцээнд өргөнөөр оролцуулах зорилгоор энэ жил иргэдийн спортын наадмыг 8 төрлөөр зохион байгуулж байгаа. Дүүргийнхээ олон иргэдийг спортын X наадамд оролцуулах үүднээс нэг төрөлд 1 л хүн орно. Нийт 6 төрлийн дараах байдлаар 2100 гаруй иргэн иргэдийн спортын наадамд оролцжээ. Эрүүл чийрэг, идэвхтэй хөдөлгөөнтэй, чөлөөт цагаа спортоор өрсөлдөн өнгөрөөж буй нийт иргэддээ амжилт хүсье” гэлээ. Иргэдийн спортын X наадмын софт волейболын төрөл нь 55-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй холимог багаар өрсөлддөг бөгөөд уг тэмцээнд нийт 14 хорооны баг авхаалж самбаа, ур чадвараа сорин оролцов. Тэмцээнд оролцсон багуудаас : 

1-р байрт А.Базаргүр ахлагчтай  13 дугаар хороо

2-р байрт Н.Алтанцэцэг ахлагчтай  7 дугаар хороо

3-р байрт О.Энэбиштөмөр ахлагчтай 19 дүгээр хороо шалгаран өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль,  мөнгөн шагналын эзэн боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00