11 настай шатрын гоц ухаантан, халимаг хүү Рома Шогджиев Гроссмейстерийн хоёр дахь нормоо биелүүлж, дэлхийн дээд амжилтыг эвдэхэд ойртлоо!
Халимагийн залуу шатарчин Рома Шогджиев Сербийн Суперлигт Белградын “Партизан” клубийн нэгдүгээр ширээнд тоглож, гайхалтай амжилт үзүүлэн Их мастер буюу Гроссмейстер (GM) цолны хоёр дахь нормоо амжилттай биелүүллээ. Тэрээр есөн өргийн дараах байдлаар 6 оноо авсан бөгөөд түүнд хожигдсон өрсөлдөгчид дунд Иван Чепаринов, Бхарат Субраманиям, Тин Цзинъяо нар багтжээ. Эдгээр гурван шатарчин бүгд 2600-аас дээш чансааны оноотой, дэлхийн хэмжээний хүчтэй гроссмейстерүүд юм.
Рома анхны нормоо өнгөрсөн зургадугаар сард насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож биелүүлсэн бөгөөд ингэснээр шатрын түүхэнд уг амжилтыг гаргасан хамгийн залуу шатарчин болж байв. Одоо түүнд хамгийн дээд цолыг авахад ердөө ганцхан норм болон чансааны оноогоо 2500 хүргэх л үлдлээ.
Өдгөө Халимагийн гоц ухаантан хүү Рома Шогджиев 11 нас 8 сартай. Шатрын түүхэн дэх хамгийн залуу гроссмейстерийн дэлхийн дээд амжилтыг Абхиманью Мишре 12 нас 4 сар 25 өдөртэйгөө эзэмшдэг бөгөөд Ромад энэхүү түүхэн амжилтыг шинэчлэх хангалттай хугацаа болон боломж байна. Гэвч түүний багийнхан залуу авьяастныг рекордын араас хөөцөлдөхөөс илүүтэйгээр, тайван сурч хөгжих, үндсэн тоглолтдоо анхаарлаа хандуулахад нь тусалж байгааг онцолжээ.
ТАТАР МАЙДАР






Спорт




