Dark Light
Спорт | 2022-10-25

Эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 42,2 хувиар өсжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2022 оны эхний 9 сарын байдлаар 15,276.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3,744.7 сая ам.доллар буюу 32.5 хувиар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж 2,563.2 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Нийт экспорт 2022 оны эхний 9 сарын байдлаар 8,919.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 2,514.9 сая ам.доллар буюу 39.3 хувиар өссөн байна. Үүнээс: Эрдэс бүтээгдэхүүний экспорт 8,407.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2,493.3 сая ам.доллар буюу 42.2 хувиар өссөн байна. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94.3 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00