Өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд Узбекстаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж батламж гардууллаа.
Уг үйл ажиллагааны үеэр ОУХМ Ц.Цогтбаатар, ОУХМ Э.Ариунболд, ОУХМ Л.Энхрийлэн нарт Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасан юм.
Ц.Цогтбаатар ДАШТ-ээс алтан медаль хүртсэнээр 73кг-ийн жинд дэлхийн чансааг тэргүүлж байна.