Dark Light
Спорт | 2022-11-15

Спортын өндөр амжилт гаргасан тамирчдаа хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Дэлхийн цом болон Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнд  амжилттай оролцсон баг тамирчдыг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Иордон улсын Амман хотноо энэ сарын 1-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 54 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 63 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг нар хүрэл медалийн эзэд болсон бол энэ сарын 2-5-ны өдрүүдэд Герман улсад болсон Дэлхийн цомын тэмцээний 51 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” бокс клубын тамирчин Л.Даваадорж мөнгөн медаль хүртсэн билээ.

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Тив, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж, амжилтын буухиаг үргэлжлүүлэн, эх орондоо 1 мөнгө, 3 хүрэл медалийг авч ирсэнд талархал илэрхийлж, спортын өндөр амжилт хүслээ” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00