Dark Light
Спорт | 2022-11-23

Хошёорюү С.Бямбасүрэн 10 даваатай башёг тэргүүлж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Фүкүока хотод 11 дэх өдрөө үргэлжилж, Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн энэ удаа Сэкиваке Митакэүми-тэй учраа таарч түүнийг ёрикири мэхээр хаяж 10 даваа, нэг унаатай энэ башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.

Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил, Нишикиги /М-6/ -д ошидаши мэхээр унаж 3 даваа, 8 унаатай башёг үргэлжүүлж байгаа бол Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Рюүдэн /М-6/-тэй таарч барилдан, түүнийг сотогаке мэхээр давж 7 даваа, 4 унаатай боллоо.

Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/, Котоновака /М-1/ -тай барилдаж, түүнд окуридаши мэхээр унаж 2 даваа, 9 унаатай тун тааруу амжилттай яваа бол Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/, Кагаяаки /М-15/-тэй таарч барилдан, түүнд ошитаоши мэхээр унаснаар 7 унаа, 4 даваатай башег үргэлжлүүлж байна.

Мөн энэ өдөр Азүмарюү С.Тодбилэг /М-14/, Котошохо /М-11/-тэй хүч үзэж, түүнд хатакикоми мэхээр унаснаар 6 даваа, 5 унаатай болов.

Такаяасү /М-1/, Комүсүби Тобизарюү-г ошитаоши мэхээр давснаар 9 даваа, 2 унаатай, Охо /М-13/-гийн хамт башёг тэргүүлэгчийн араас нэхэж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14