Dark Light
Спорт | 2026-07-08

“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ӨӨР МОРЬТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Дэлхийн адууны өдөр–2026”-ын хүрээнд 2026 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 14:30–17:00 цагт Хүй долоон худаг дахь Морин спортын талбайд Морьт харвааны тэмцээн болно.
Монгол үндэстний цэрэг дайны урлаг, морин соёл, харвааны эртний уламжлалыг өвлөн хөгжүүлж буй энэхүү тэмцээнд морьт харваачид хурд, онч мэргэн байдал, ур чадвараараа өрсөлдөх юм.
Монголчуудын төрт ёс, цэргийн түүхэнд морьт харваа онцгой байр суурь эзэлдэг. Их эзэнт гүрний үеийн монгол цэргүүд морин дээрээс харвах ур чадвар, маневр, онч мэргэнээрээ дэлхийд алдаршсан бөгөөд энэ уламжлал өнөөдөр үндэсний спорт болон хөгжиж байна.
Морьт харваа нь давхиж буй морины хурд, харваачийн онч мэргэн байдал, биеийн тэнцвэр, төвлөрлийг нэгэн зэрэг сорьдог, өндөр ур чадвар шаардсан уламжлалт спортын нэг юм. Давхиж буй морины хэмнэл, хурдыг алдалгүй удирдахын зэрэгцээ байгаа зөв тооцоолж, сумаа оновчтой тавих нь олон жилийн дадлага, нарийн мэдрэмж, ур чадварыг шаарддаг.
  • Морин спортын талбай
  • 2026 оны 7 дугаар сарын 13
  • 14:30–17:00 цагт 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16