Dark Light
Спорт | 2026-07-09

ХХ ЗУУНЫ ОЛИМПЫН НААДМЫН МЕДАЛЬТ ТАМИРЧДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ХХ зууны олимпын наадмаас медаль хүртсэн Монголын тамирчдад зориулсан ОУОХ-ны ерөнхийлөгч Кирсти Ковентригийн илгээсэн хүндэтгэлийн батламжийг гардуулах ёслол өнөөдөр Олимпик Хауст боллоо.
Монгол Улс 1964 оны Токиогийн олимпын наадамд анх оролцож байсан түүхтэй. Монголын баг тамирчид олимпын наадмаас 2 алт, 12 мөнгө, 17 хүрэл, нийт 31 медаль хүртсэн амжилттай.
ОУОХ-ны ерөнхийлөгчийн илгээсэн батламж нь 1964 оны Токиогийн олимпын наадмаас 1996 оны Атлантын олимпын наадам хүртэл буюу ХХ зуунд олимпын медаль хүртсэн Монголын тамирчдын спортын гарамгай амжилт, олимпын хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буй хүндэтгэлийн илэрхийлэл юм.
Батламжийг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг олимпын медальт тамирчид болон тэдний ар гэрийн төлөөлөлд гардуулан өгч, түүхэн амжилтыг нь хүндэтгэн талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16