Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Булган аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Булган нутгийн бөхчүүд амжилттай барилдан, цол нэмж, цолоо баталлаа.
Булган аймгийн Хангал сумын харьяат, аймгийн начин С.Жавхлан түрүүлж, аймгийн арслан цолны болзлыг хангав.
Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн заан Д.Пүрэвдорж үзүүрлэж, аймгийн заан цолоо баталлаа.
Мөн Гурванбулаг сумын харьяат, сумын заан Д.Мижиддорж тав даван шөвгөрч, аймгийн начин цолны болзлыг хангав.
Сайхан сумын харьяат, сумын заан О.Пүрэвдэлгэр мөн тав даван шөвгөрч, аймгийн начин цолны болзлыг ханган, нутгийн зон олон, наадамчин олноо баярлууллаа.
АДМИН







Спорт






