Dark Light
Спорт | 2026-07-10

224 ХЯЗААЛАН ҮРЭЭ ГАРААНЫ ЗУРХАЙ РУУ ХӨДӨЛЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хязаалан насны уралдаанд оролцохоор нийт 272 үрээ бүртгүүлснээс уралдааны өмнөх техникийн болон эрүүл мэндийн хяналтаар дараах зохицуулалтууд хийгдлээ.
Сэрвээний өндрөөр стандарт хэмжээнээс давсан 46 үрээ,  нас тохироогүй 2 үрээ хасагдаж,  224 хязаалан үрээ зурхай руу хөдөллөө.
Уралдаанч хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын  мэргэжилтнүүд газар дээр нь өндөр хяналт тавин ажиллаж байна. Mэргэжилтнүүдийн зүгээс:
  • Хүүхэд бүрийн зориулалтын хамгаалалтын хувцас, хэрэглэл (хуяг, дуулга, гутал, суудлын зөөлөвч) Уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал, 
  • Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл зэргийг нэг бүрчлэн шалгаж, стандартыг бүрэн хангасан хүүхдүүдийг уралдаанд оролцуулж байна.

Цаг агаарын нөхцөл байдал болон замын улаан шороо, даваа гүвээний онцлогоос шалтгаалж уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах нь уяач болон зохион байгуулагчдын хамгийн эхний үүрэг гэдгийг албаныхан онцоллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16