Dark Light
Спорт | 2026-07-11

Н.ХҮРЛЭЭГИЙН ШАРГА АЗАРГА ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 120 гаруй хурдан хүлэг мордсон. 
  1. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Манлай уяач Намдагийн Хүрлээгийн шарга халзан түрүү
  2. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Батсүхийн Наранхүүгийн хул азарга аман хүзүү
  3. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Дугарсүрэнгийн Отгонлхагвын Солонго хүрэн айргийн гурав
  4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Батмөнхийн Тогтохын хүрэн халзан айргийн дөрөв
  5. Төв аймгийн Борнуур сумын харьяат, аймгийн Алдарт уяач М.Сайнзаяагийн хүрэн халзан айргийн тавд хурдалж, наадамчин олноо баясгалаа.

Эх сурвалж | Тодмагнай
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16