Dark Light
Спорт | 2026-07-12

ОДООГООР 10 БӨХ УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГААД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд аймаг, цэргийн цолтой дараах 10 бөх өрсөлдөгчөө давж, улсын начин цол хүртэх болзлоо хангалаа.

  • Архангай аймгийн арслан Б.Шаравдорж улсын арслан Р.Пүрэвдагвыг давлаа.

  • Сэлэнгэ аймгийн арслан Х.Наранбаяр улсын заан Н.Жаргалбаярыг давлаа.

  • Дорнод аймгийн арслан Г.Төрмөнх улсын заан Д.Анарыг давлаа.

  • Завхан аймгийн начин Б.Сундуйжав улсын заан Б.Серикийг давлаа.

  • Баянхонгор аймгийн арслан Г.Жамбалдорж улсын харцага Н.Золбоог давлаа.

  • Увс аймгийн арслан Б.Өсөхбаяр улсын харцага Т.Баасанхүүг давлаа.

  • Хэнтий аймгийн арслан Д.Алтанцоож улсын харцага Г.Бадрахыг давлаа.

  • Говьсүмбэр аймгийн арслан Э.Мөнхбаатар улсын харцага Ц.Мөнхбаярыг давлаа.

  • Булган аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ улсын начин Э.Сумъяабатыг давлаа.

  • Хөвсгөл аймгийн арслан Э.Баасанжав улсын начин Ч.Батчулууныг давлаа.

Ингэснээр дээрх 10 бөх Үндэсний их баяр наадмын тавын давааг давж, Монгол Улсын улсын начин цолны болзлыг албан ёсоор хангалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16