Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөж, 17 бөх улсын начин цолны болзол ханган, улсын цолтны эгнээнд нэгдлээ.
Улсын цолтой бөхчүүдийг давж улсын начин болсон бөхчүүд:
- Сүхбаатар аймгийн арслан Б.Номиндалай – улсын аварга П.Бүрэнтөгсийг
- Архангай аймгийн арслан Б.Шаравдорж – улсын арслан Р.Пүрэвдагвыг
- Сэлэнгэ аймгийн арслан Х.Наранбаяр – улсын заан Н.Жаргалбаярыг
- Дорнод аймгийн арслан Г.Төрмөнх – улсын заан Д.Анарыг
- Завхан аймгийн начин Б.Сундуйжав – улсын заан Б.Серикийг
- Баянхонгор аймгийн арслан Г.Жамбалдорж – улсын харцага Н.Золбоог
- Увс аймгийн арслан Б.Өсөхбаяр – улсын харцага Т.Баасанхүүг
- Ховд аймгийн арслан Ж.Жавхлан – улсын харцага О.Мөнх-Эрдэнийг
- Хэнтий аймгийн арслан Д.Алтанцоож – улсын харцага Г.Бадрахыг
- Говьсүмбэр аймгийн арслан Э.Мөнхбаатар – улсын харцага Ц.Мөнхбаярыг
- Хөвсгөл аймгийн арслан Э.Баасанжав – улсын начин Ч.Батчулууныг
- Завхан аймгийн арслан А.Нармандах – улсын начин Д.Амарсайханыг
- Булган аймгийн арслан Н.Намнансүрэн – улсын начин Б.Лхагвадоржийг
- Булган аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ – улсын начин Э.Сумъяабатыг давлаа.
Мөн аймаг, цэргийн цолтнуудын хоорондын барилдаанд:
- Дундговь аймгийн арслан Н.Амгаланбаатар
- Архангай аймгийн арслан Ө.Батсуурь
- Архангай аймгийн цэргийн заан Б.Гончигсүрэн
нар ялалт байгуулж, улсын начин цолны болзол хангав.
Ингэснээр энэ жилийн Үндэсний их баяр наадмын тавын даваанаас нийт 17 шинэ улсын начин төрлөө.
Б.АМАРТҮВШИН




Спорт





