Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөж, улсын начин Л.Энхсаруул, аймгийн начин Б.Сундуйжав, аймгийн арслан Д.Алтанцоож нар өрсөлдөгчдөө даван наймын даваанд шалгарч, улсын заан цолны болзол хангалаа.
Долоогийн давааны дүн:
- Улсын начин Л.Энхсаруул улсын арслан Ц.Содномдоржийг давлаа.
- Аймгийн начин Б.Сундуйжав улсын арслан Э.Оюунболдыг давлаа.
- Аймгийн арслан Д.Алтанцоож улсын заан Д.Хүдэрбулгыг давлаа.
Ингэснээр:
- Л.Энхсаруул улсын начинаас улсын заан цолны болзол хангалаа.
- Б.Сундуйжав аймгийн начин цолноосоо шууд улсын заан цолны болзол хангаж, түүхэн амжилтын босгон дээр ирлээ.
- Д.Алтанцоож аймгийн арслан цолноосоо шууд улсын заан цолны болзол хангалаа.
Тэд наймын даваанд давбал улсын гарьд цол хүртэх эрхтэй болно.
Б.АМАРТҮВШИН







Спорт





