Улсын арслан Э.Батмагнай энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын давааны талаар ярилаа.
Тэрээр: Наймын даваанд Бат-Өлзий ахтайгаа харгүй сайхан үзэж барилдлаа. Аль болох дээшээ барилдахыг зорилоо. Б.Бат-Өлзий ах маань Улсын арслан гэх эрхэм хүндтэй цолыг авлаа. Ах даа баяр хүргэе. Өнгөрсөн жил Б.Бат-Өлзий ахыг давахад "Ахын дүү түрүүлээрэй" гэж хэлсэн ерөөлөөр нь болж түрүүлж байлаа. Энэ жилийн барилдааны дараа би бас "Баяр хүргэе ахаа, дутуугаа гүйцээгээрэй" гэж хэлсэн.
Б.АМАРТҮВШИН





Спорт






