Dark Light
Спорт | 2026-07-13

Б.БАТ-ӨЛЗИЙ: ДАРХАН АВАРГА ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛАХАД НЬ "ШОК"-НД ОРСОН ШҮҮ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын арслан Б.Бат-Өлзий Үндэсний их баяр цэнгэл наадамд үзүүрлэсэн сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрээр: -Төрийнхөө баяр цэнгэл наадамд 9 даван үзүүрлэсэн дээ баяртай байна. Дархан аварга элэг бүсээ тайлаад өгөхөд нь гайхсан шүү. Шоконд орсон. Юуны өмнө намайг төрүүлж өсгөсөн аав ээж дээ, нутгийнхаа зон олондоо, намайг өдий хүртэл дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Нийт Монголынхоо ард түмэнд баяр наадмын мэнд хүргэе. Бэлтгэл сургуулилт сайн байсан. Ард түмэн арслан болно гэж дэмжсэн. Сайхан ерөөлөөр нь арслан боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16