Dark Light
Спорт | 2026-07-21

ОЛОН УЛСЫН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Унгарын Биеийн тамирын спортын их сургууль нь Олон улсын Олимпын хороо (ОУОХ) болон "Олимпын эв санааны нэгдэл" төслийн дэмжлэгтэйгээр 8 долоо хоногийн хугацаатай "Олон улсын дасгалжуулагчийн хөтөлбөр" (ICC)-г нээлттэй зарлалаа.
Тус хөтөлбөр нь 2026 оны 10 дугаар сарын 7-ноос 11 дүгээр сарын 26-ны хооронд Унгар улсын Будапешт хотноо танхимаар зохион байгуулагдах бөгөөд Үндэсний Олимпын Хороо (ҮОХ) бүрээс нэг эрэгтэй, нэг эмэгтэй дасгалжуулагчийг бүрэн тэтгэлгээр сурах боломжтой. 
Бүртгүүлэх заавар: Сонирхсон дасгалжуулагчид доорх хоёр алхмыг хийх шаардлагатай:
  1. ICC-ийн цахим хуудсаар орж бүртгэлийн шалгууртай танилцан, бүртгэлээ илгээх
  2. МҮОХ-нд тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг материалын хамт илгээх

Бүрдүүлэх материал:

  • Гадаад паспортын хуулбар
  • Товч намтар CV /амжилт, туршлага дэлгэрэнгүй оруулах/
  • Эрүүл мэндийн магадалгаа
  • Спорт холбооны тодорхойлолт, албан хүсэлт

Бүртгэлийн хугацаа:

  • МҮОХ-нд материал ирүүлэх: 2026 оны 7 дугаар сарын 31-ний дотор
  • ICC систем дэх бүртгэлийн эцсийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 2
Сонгон шалгаруулалтыг ОУОХ-ны "Эв санааны нэгдэл" болон International Coaching Course (ICC)-ийн зүгээс хамтран гүйцэтгэнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00