Dark Light
Спорт | 2026-07-28

КАБО-ВЕРДЕГИЙН СИДНИ ЛОПЕС КАБРАЛ ДАШТ-ИЙН ШИЛДЭГ ГООЛЫН ЭЗНЭЭР ТОДОРЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

2026 оны ДАШТ-ий "Шилдэг гоол"-ын шагналыг Кабо-Вердегийн шигшээ багийн хамгаалагч Сидни Лопес Кабрал хүртлээ.

ФИФА-гийн санал асуулгаар түүний Аргентины эсрэг оруулсан гайхалтай гоол тэмцээний турш орсон 308 гоолоос шилдгээр шалгарсан юм. Тэрээр Аргентины хагас хамгаалагч Мак Аллистерийг хууран, хаалгач Эмилиано Мартинесын дээд булан руу эргүүлэгтэй цохиж тоглолтыг тэнцүүлж байв.

Ердөө 3 жилийн өмнө Германы 5-р лигт тоглож байсан 23 настай залуу хамгаалагч ийнхүү анх удаа оролцсон ДАШТ-ийхөө түүхэнд нэрээ мөнхжүүлж чадлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16